Засгийн Газрын хуралдаан халуухан боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21



Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн  нарийн бичгийн дарга Б.Мишигжав, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн боловсрол, сургалтын дарга Н.Бямбасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэгэхдээ  Н.Бямбасүрэнгийн оронд  Б.Мишигжавыг  томилохоор шийдвэрлэсэн байна. Түүнийг ажлаас чөлөөлөх болсон нь энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нэгийг нөгөөгөөр сольж байгаа юм байх. Гэнэтийн энэ халаа сэлгээний талаар зарим эх сурвалж "Засгийн газар ганхаж эхэлсэн учир туг тахих аян эхлүүлж тогтоох арга хэмжээ авч байна " гэх хэсэг байхад хамтарсан Засгийн Газрыг авч үлдэхийн тулд энэ зэргийн туг тахихыг бага хэрэг гэж үзэх өөр хүмүүс ч байна. Тус яамны соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Наранзул төрийн нарийн бичгийн албан тушаалд очих магадлал тун өндөр байгаа гэх бор шувуу  нисээд эхэллээ. Энэ их халаа сэлгээ  ганц Б.Мишигжаваар тогтохгүй сурагтай. Батлан хамгаалах яам, Эрдэс баялаг эрчим хүчний яамны “нарийнууд”ын байр суурь  ч ганхаж магадгүй гэнэ. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын дарга М.Тогтохнямыг албан ёсоор ажлаас нь чөлөөлж,  тус газрын даргаар Д.Алтайг томилжээ.

Б.Идэр. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top