Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэж байгаа Б.Энхтөр хүүгийн төлөө монголчууд халуун сэтгэл, хандивын мөнгө цуглуулсаар байна. Тусламжийн гараа сунгаж байгаа хүмүүсийн сэтгэлийн өргөл энэ сарын 20-ны байдлаар хоёр сая төгрөг давжээ. Т.Ганди сайдын хүсэлтээр Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтсэн хүүгийн биеийн байдал сайн байгааг Энхтөрийн эмчлэгч эмч, тус эмнэлгийн хүүхдийн тасгийн их эмч Д. Лхагвасүрэн хэллээ. Одоогийн байдлаар хүүд харшлын болон цагийн тариа хийж дууссан, хүүгийн биеийн дархлааг сэргээх витамины төрлийн тарианууд хийж байгаа аж.
Б.Идэр.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )