Хатуухан гараар шахуулж байж л өнөөгийн хамтлагууд гайгүй уран бүтээл хийдгийн тодхон жишээгээр Кивиг нэрлэж болно. Өнөөдрийн өндөрлөгт хүрсэн амжилт, нэр хүндэд Ангирмаагийн ачийг санах учиртай атал харин хамтлагаасаа гарна гэж дарамталдаг тухай сонсогдох боллоо. Таван жилийнх нь хөдөлмөрийг төр засгаас СТА цолоор мялааж байхад урамших нь байтугай би илүү үүрэгтэй байсан, чамд өгчихөөд надад өгсөнгүй мэтээр хоорондоо муудалцан бүр даамжран хамтлагаа тараах хэмжээнд хүргэсэн нь жимсний нэртэй хамтлаг дотроосоо хөгцөрч байгааг харуулж байна. Гурвуулаа адилхан зүтгэж байхад Укад МУСТА өгсөн нь нөгөө хоёрынх нь эгдүүг хүргээд зогсохгүй, хамтлаг бутрахад хүргэжээ. Тиймээс ч Намуунааг үлдээхийн тулд МУСТА цол олгуулсан ч Агийд арай л ахадсан бололтой. Энэ бүхний эцэст ирээдүйн амьдралаа бодож, эртхэн хамтлагаасаа гаръя гэсэн Агийгийн санал Ангирмаад хүнд цохилт болжээ. Нэгэнт продюсер хэмээн олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан болохоор “Киви”-гийн үр шимийг үзчих санаатай Агийд арай зөөлөн хандаж гарын бэлгээр таслахаа байжээ. Урлагт дуртай ч учраа олохгүй явахад нь эвлүүлэн нэгтгэж, рок попын ертөнцөд нэрээ дуурсгах хэмжээнд хүргэсэн багшдаа ийн хударгагүй загнаж, буулган авах нь ёстой л “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдгийн үлгэр гэлтэй.
У.Идэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )