Атрын III аяны хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд, С.Баяр Сэлэнгэд ажиллах үед “Камертон”-ы Эба тариалан эрхэлж буйгаа фэнүүддээ зарлаад амжсан.Тэрбээр Ерөнхий сайдаас трактор хүсээд, сайд ч бас трактор амлаад л... Сайдын буянаар Эба нэг оройжин л айл бүрийн хойморт заларч хувийн тариалангийн талбайтай болсон хэмээн ярьж билээ. Гэтэл түүний тариан талбай нь “Монгол газар” компанийн мэдлийнх аж. Олон жил хамтарч ажилласан Мянгаа захиралд Камертончуудаас итгэлийг дааж чадах нь Эба байв уу? Түүний хүсэлтийг нь хүлээж авах боломжтой гэж сонгов уу? Ямартай ч охин компаниа түүнд хариуцуулж, цаадах нь өөрийн юм шиг өөд нь татаж явахаа амлажээ. Гэтэл мань эр заримдаа дүрдээ хэт итгэчихээд явдаг сурагтай. “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх” гэгчээр эрхээ хэтрүүлэн эзний зан гаргачихдаг аж. Худал үгийг 1000 давтахаар үнэн болдгийн үлгэрээр хөөрхий Эба минийх, хувийн бизнес маань гэж ярьсаар түүндээ итгээд “ориг” захирлаасаа багагүй зэмлэл хүлээдэг гэнэ шүү.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )