Азийн топ модель Д.Болормаа цаг барьдаггүй хүнд яснаасаа дургүй гэнэ. Элдэв арга хэмжээнд агентлагийнхаа хэдэн охиныг аваад очно. Тэднийх нь нуруу цорой хоёр нийлтэл хүлээлгэсний эцэст "За одоо гар" гэж сая нэг тайз руу дохидог гэнэ. Үүнээс болоод нуруугаа авахуулсан Топ Болороо "Арван минут л хүлээнэ, эхлэхгүй бол явна" гэж гэрээ байгуулахдаа хатуу заадаг болсон аж. Хаа очиж насны хярд биеэ сайхан авч яваа цөөхөн эмэгтэйн нэгэнд багтаж яваан хувьд Болороо топод энэ зэргийн эрх байлгүй дээ.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )