Согтуу охидоос болгоомжил

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

 Дээрэм тонуул гарлаа хэмээн дуулддаг ч одоо бүр охидууд нэгнийгээ дээрэмддэг болж. Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Сөөхий” гутлын дэлгүүрийн гадна 18 настай эмэгтэй Х-г энэ сарын 19-ний 02.00 цагийн үед 18-19 насны Ө, Ү, З нар согтуугаар бүлэглэн айлган сүрдүүлж, өмсөж явсан савхин хүрэм, гар утсыг нь дээрэмдсэн байна. Даан ч дээ.Хожмын өдөр охин үрээ хүмүүжүүлэхдээ  ээж нь чиний насан дээр архи уусан шиг, дээрэм хийж явлаа гэх үү.  Цагдаагийн газраас бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гадагшаа гаргах үедээ үнэтэй эд зүйл хэрэглүүлэхгүй байхаас гадна олуулаа яваа согтуу охидоос болгоомжил гэж анхааруулсан байх юм. Бусад охидууддаа анхааруулахад шөнө орой болтол гадуур бүү тэнэж бай. Энэ чинь л чамайг бусдын олз болгох дохио юм шүү.

Д.Сэндэр. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top