Төр бол ард түмний үйлчлэгч. Харин ард түмэн бол ХААН байх учиртайг сануулсан үндэсний форум Шинэчлэлийн Засгийн газрын хийх ажил, шийдвэрлэх асуудлыг улам тодотгож өглөө. Хэрэглэгчийн өмнө тулгамдаж буй асуудал бүрийг төр, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл сонсож, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх гарцыг хамтран хэлэлцэх “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү форумд оролцсон иргэд, олон нийтийн дэвшүүлсэн санал, санаачилгыг үндэслэн 2012-2016 онд Шинэчлэлийн Засгийн газар болон Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас үйл ажиллагаандаа баримтлан хэрэгжүүлэх чиглэлийг тодорхойлсон юм.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг нь судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх “Ард түмэн –Та Хаанн” хэрэглэгчийн үндэсний форумд нийслэл болон орон нутгийн 800 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Чуулга уулзалтаар хэрэглэгчийн өмнө тулгамдаж буй асуудлыг тал талаас нь авч хэлэлцэн, ярилцахын зэрэгцээ шийдвэрлэх, хэрхэн засан сайжруулж болох арга замыг иргэд болон төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа эрэлхийв.
Энэхүү бүтээлч чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, ирэх дөрвөн жилд шинэчлэлийн Засгийн газрын хийх ёстой ажлын нэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах. “Ард түмэн Та–Хаан” байх зорилтыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн хариуцлагатай төр ард түмэндээ үйлчилж, тэднийхээ хүсэл сонирхолыг дэмжин, дуу хоолойг нь үргэлж сонсож байх учиртайг онцлов. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн чуулга уулзалтыг зохион байгуулж буй Тэргүүн шадар сайдад талархаж, чуулганы хуралдаанд амжилт хүслээ.
“Ард түмэн Та-Хаан” үндэсний форумыг Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болон 21 аймгийн хэмжээнд энэ сарын 5-9-нд зохион байгуулж, хэрэглэгчдин өргөдөл, гомдлыг хүлээн авч, санал бодлыг сонсох чөлөөт индэр ажиллуулсан нь урьд өмнө болж байсан чуулга уулзалтуудаас ихээхэн онцлогтой байв. Үндэсний форумыг Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарчилал хэмжилзүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газраас хамтран зохион байгуулж, өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан юм.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Ард түмэн Та-Хаан” үндэсний форумыг зохион байгуулах болсон шалтгаан нь өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, ард түмний амьдралд ачаа болж байгаа хүнд суртлыг халах, төрийн үйлчилгээг сайжруулах, иргэндээ ойрхон төр байх, ард түмнээ сонсох, хэрэглэгч ХААН байх үзлийг нэвтрүүлэх нь чуулга уулзалтын зорилго” хэмээн онцоллоо. Тэрээр “Үндсэн хуулиар олгогдсон ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах, хүсэл шаардлагыг нь хүндэтгэж, эрхэмлэн дээдлэх. Төр, хувийн хэвшлийн бүхий л төрлийн үйлчилгээ иргэдэд ойр, амар дөхөм, нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн нь чанартай, хурдан шуурхай, стандарттай, ил тод шударга, нээлттэй байх нь ХААН хэмээн хэрэглэгчээ хүндэлж буйн илрэл. Тиймээс төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх, ард түмнийхээ эрүүл мэнд, амар тайван амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө шинэчлэлийн Засгийн газар, түүний дор ажиллах агентлаг ажиллах учиртайг хэлсэн.
Чуулга уулзалтын үеэр иргэд сууц өмчлөгчдийн холбоо, чанаргүй барилга, ногоон байгууламж, нүүрсний шуудайны стандартыг голлон хөндөж байлаа. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум Төрийн ордны их танхимаас Баянгол дүүрэг, Улсын их дэлгүүрийн өмнөх талбайтай шууд холбогдож, ард түмнийхээ дууд хоолойг сонслоо. Тэдний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө цаг нартай уралдан, хариуцлагатай, ажилдаа сэтгэлтэй, улс орныхоо өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын хийх ажлын нэг болж байна. Ирэх жилүүдэд Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлаг дараах чиглэлд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүргийг тус чуулганаас хүлээн авлаа.
Шинэчлэлийн Засгийн газрын түвшинд:
- Ард иргэдийн үндсэн эрх ашиг, аюулгүй байдал, эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлэх эрх зүйн шинэтгэлийг хийж хэрэгжүүлэх. Тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Худалдааны тухай хуулиудыг яаралтай батлуулж хууль, энэ салбарт эрх зүйн шинэтгэлийг нэн даруй хийх.
- Ард, иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжүүдэд худалдаа, үйлчилгээний соёл, стандарт, эрх үүргийн тухай мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэнд чиглэсэн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх явуулах.
- Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт стандарт, оюуны өмч, авран хамгаалах үйл ажиллагаа, хэрэглээний соёл, хэрэглэгчийн эрхийн асуудлаар тусгайлсан хичээл оруулах бодлогын асуудлыг боловсруулж, шийдвэрлэх.
- Ард иргэдийн эрх ашиг түгээмэл хөндөгддөг эдийн засгийн салбаруудын үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээний чанар аюулгүй байдалд хяналт тавихад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагад зарим чиг үүргийг хариуцуулах үйл ажиллагааг бодиттойгоор хэрэгжүүлэх.
- Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа иргэнд чиглэсэн, зөвлөн туслах чиглэлд анхаарал хандуулж байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын түвшинд:
- Иргэн, аж ахуй нэгжид хяналт, шалгалт хийх чиглэлээр бус зөвлөх, туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах хэлбэрийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж одоогийн үйл ажиллагааны хэлбэрт эрс шинэчлэл хийх.
- Аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын салбарыг иргэд, ард түмэнд үйлчлэх, зөвлөх төв болгон өөрчилж ард иргэдэд нээлттэй болгох.
- Гаргаж байгаа тушаал, шийдвэрээ, иргэд, олон нийт, ард түмэнд нээлттэй танилцуулах, иргэдийн санал хүсэлт бүрт хариулт өгч буцах холбоотой ажиллах.
Стандартчилал хэмжил зүйн газрын түвшинд:
- Иргэн, аж ахуй нэгжүүд өөрийн амьдралд хэрэг болж байгаа стандартыг хэрэглээ болгох, өдөр тутам ашиглах боломжийг бүрдүүлэх.
- Монголчууд европын холбооны нийтлэг хэм хэмжээ, стандартыг өөрийн ахуй амьдралдаа нутагшуулах ажлыг эрчимжүүлж үр дүнг ард түмэн хүртэх боломжийг бүрдүүлэх.
- Тохирлын гэрчилгээг авах процессийг хөнгөвчлөх, улмаар хэрэглэгч баталгаатай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хангагдах, зах зээлийг хуурамч бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах боломжийг бий болгох.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын түвшинд:
- Хэрэглэгч бүрийн эрх ашгийг дээдлэн эрхэмлэх үйл ажиллагааг төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хэвшүүлэх чиглэлд идэвхитэй ажиллах.
- Хэрэглэгчийн эрх, хэрэглээний соёлын талаарх мэдлэг, мэдээллийг олгох үйл ажиллагааг эрчимжүүлж улмаар олон нийтийн оролцоотой хяналтыг бий болгох.
- Захзээлийн шударга бус аливаа харилцааг таслан зогсоох, зөв зохистой зохицуулалт хийх чиглэлээр салбарын байгууллагатай хамтран ажиллах.
- Зах зээлийн чөлөөт өрсөлдөөний бодлогыг дэмжин хөгжүүлэх замаар дунд болон урт хугацаанд хэрэглэгчдэд ирэх үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ боломжийг бий болох, аж ахуй нэгжүүдийн шударга өрсөлдөх орчныг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагааны эрс шинэтгэл хийх.
- Ард, иргэд, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн аливаа хэлбэрийн зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран арилгах.
Онцгой байдлын ерөнхий газрын түвшинд:
- Онцгой байдлын албаны чадавхийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг ард, иргэдэд түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй болгох.
- Төрийн болон төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах.
- Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн оролцоо, үнэн зөв мэдээллийг түгээж ажилласнаар Иргэн таны аюулгүй амьдралын баталгааг хангах.
Оюуны өмчийн газрын түвшинд:
- Шинэ бүтээл, ашигтай загвар зэрэг оюуны бүтээлийг мөнгөжүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, эдийн засгийн өндөр үр ашиг өгөхүйц бүтээлийг нэвтрүүлэх.
- Дэвшилтэт техник, технологи дамжуулах, өндөр үр ашигтай патентийн лицензлэх, патентийг худалдах, нэвтрүүлэгчтэй шинэ санаачлагч, судалгаа шинжилгээний байгууллагыг холбох брокерийн үйл ажиллагааг дэмжин улмаар Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
- Үндэсний брэнд бий болгох.
- Монгол Улсыг хөгжүүлэх, шинэ санаачлагыг амьдралд нэвтрүүлснээр мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, олон улсын талбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оюуны өмчийг хөтлөгч хэрэгсэл болгох.
Худалдан авах ажиллагааны газрын түвшинд:
- Тендерийнбудлиан, авлига, хээлхахуулийгхалахзорилгоортөсвийнхөрөнгөөрбараа, ажил, үйлчилгээхудалданавахүйлажиллагааг 100 хувьонлайнхэлбэртшилжүүлэх.
- Иргэд, олоннийтийнхяналтындортендерийг илтодявуулах нөхцлийг бүрдүүлэх.
- Тендерийн шударга өрсөлдөөнийг бий болгож татвар төлөгчдийнтатварын мөнгийг үр ашигтай зарцуулах боломжийг бий болгох.
- Тендерээр хийгдсэн ажил бүрийн чанарыг өндөр түвшинд байлгаж үр ашгийг нэмэгдүүлэх.
Сэтгэгдэл ( 0 )