Өнөөдөр 2024.11.18. Энэ оны 323 дахь өдөр бөгөөд он дуусахад 43 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 03 минутад мандаж, 17 цаг 12 минутад жаргана.
Улаанбаатарт цастай. Өдөртөө 1 хэм хүйтэн, шөнөдөө 15 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Гайтид Армийн өдөр бол Латви, Мороккод Тусгаар тогтнолын, Оманд Үндэсний баярын өдөр юм.
Энэ өдөр Их Британийн поп дуучин, телевизийн хөтлөгч Ким Уайлд, БНХАУ-ын Ерөнхий сайд асан Зян Ихуа, Данийн хөлбөмбөгч, хаалгач Петер Шмейхель, Америкийн кино жүжигчин Оуэн Уилсон, Австралийн жүжигчин, модель Пита Уилсон, Оросын жүжигчин Эмилия Спивак зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1925 оны энэ өдөр БНМАУ-ын II их хурал хуралджээ. 88 төлөөлөгч оролцсон тус их хурлаар “нутгийн захиргаа байгуулах тухай”, “шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”, “мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “сүм хийдийн малаас алба татварлах тухай”, ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого зэрэг чухал асуудлыг хэлэлцэн баталжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1962 оны энэ өдөр Оросын “Шинэ ертөнц” сэтгүүл алдарт А. Солженицыны “Иван Денисовичийн нэг өдөр” туужийг хэвлэжээ.
1954 оны энэ өдөр Египетэд генерал Насер Төрийн тэргүүн болжээ.
1989 оны энэ өдөр Чехословакт “хамба хилэн” хувьсгал эхэлжээ.
1992 оны энэ өдөр Пакистаны Ерөнхий сайд Беназир Бхутто руу нулимс асгаруулагч хийтэй халджээ. Тухайн үед иргэд шинэ парламентын сонгууль явуулахыг шаардсан байна.
2003 оны энэ өдөр Массачусец мужийн Дээд шүүх бэлгийн цөөнхүүдийн гэрлэлтийг хорих нь хууль бус гэж үзжээ. Тус муж ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн АНУ-ын анхны муж болсон юм.
2007 оны энэ өдөр Донецкт уурхайд осол болж, 100 гаруй уурхайчин амиа алджээ.
Билгийн тооллын 18. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )