ХЭН ЮУ ХЭЛЭВ I Ө.Шижир: Ураны салбарын алтан үеийг ашиглах ёстой

2024 оны 11 сарын 18

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ж.Ганбаатар, Б.Уянга нарын үгийг онцоллоо.


УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. 2011-2070 он хүртэл ураны салбарын өсөлт үргэлжлэх юм билээ. Бид энэ алтан үеийг ашиглах ёстой. Гэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал. ОХУ манайд хоёр дахь удаагаа бага оврын Атомын цахилгаан станц барьж өгнө гэж амлаж байна. Гэвч 2007 онд ярьсан эхний амлалтдаа хүрээгүй. Сая ирэхдээ хэлсэн амлалт ч худал шүү.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Монгол Улсын аж ахуйн нэгж, иргэн бүр НӨАТ төлдөг ч "Оюутолгой" ХХК НӨАТ төлдөггүй.  Бид Оюутолгойгоос ч, ураны шар нунтаг олборлолтоос ч НӨАТ авах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчинд тодорхой зохицуулалт байхгүй байна. Хаягдал усыг дахин цэвэршүүлж боловсруулахад технологийн тодорхой зардал гарах учраас эцсийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэж өртөг өндөртэй болох нь гарцаагүй. Энэ нөхцөлд үер, цас, мөсний усыг хадгалж хуримтлал үүсгэх нь өртөг зардлын хувьд бага байж мэднэ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.114.64) 2024 оны 11 сарын 18

SADARLMAAR80955877XUCHINDEX ERD

0  |  0
0(211.36.142.27) 2024 оны 11 сарын 18

Энэ сэжигийн лалрын банзал пиздааг хурдан шорондоо хийгээж

0  |  0
S(139.5.217.195) 2024 оны 11 сарын 18

ANUSDI80955877

0  |  0
Рхөхх(202.9.41.23) 2024 оны 11 сарын 18

Манжлаад

0  |  0
Jhfttfg(202.9.41.23) 2024 оны 11 сарын 18

Соёл гэж үхсэн ацаа хэлээд бга лаларууд вэ буруу юмыг хараад соёлтой бжийн гээд зүгээр бгаад бх уу эндүүрвээ. Бузар муу атгаг снаатай зальтай хулгайч зулбасгууд.

0  |  0
Зочин(202.21.107.3) 2024 оны 11 сарын 18

Урантайгаа зайл. Цөлжилт нэмээд. Ус асуудалд ороод байхад.

0  |  0
Top