Пак Бом тоглолтынхоо дундуур эмнэлгийн яаралтай тусламж авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

2NE1 хамтлагийн Welcome Back аялан тоглолт Манила хотод энэ сарын 16,17-ний өдөр зохион байгуулагджээ. 

Сүүлийн өдрийн тоглолтын үеэр Пак Бом эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай болсны улмаас тоглолтоос түр завсарлага авсан байна.

Энэ тухай YG энтертайнмент "Сайн байцгаана уу. YG энтертайнмент байна. 2NE1 хамтлагийн Пак Бом Welcome Back in Manila тоглолтын үеэр эрүүл мэндийн асуудлаас үүдэн тоглолтоо дуусгаж чадаагүйд хүлцэл өчиж байна. Хэдийгээр эмнэлгийн яаралтай тусламж газар дээр нь үзүүлсэн ч биеийн байдал нь сайжраагүй тул харамсалтай нь тайзан дээр эргэж гарч ирж чадсангүй. Энэхүү тоглолтыг үзэхээр тэсэн ядан хүлээж байсан бүх хүмүүсээс уучлалт хүсэж байна. Бид шүтэн бишрэгчдээ санаа зовинож буйг ойлгож байгаа тул түүний эрүүл мэндэд санаа тавьж, сэргээхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэжээ. 

Тоглолтын эхний өдөр шүтэн бишрэгчид нь түүнийг тоглолтын дундуур хэд хэдэн удаа алга болсон гэжээ. Харин хоёр дахь өдөр тайзнаа эргэж ирээгүй түүний тухай CL өмнөх өдрөөс эхлэн түүний эрүүл мэнд таагүй байгаа тухай дурдан, эрүүл мэндээ бүхнээс дээгүүр тавих ёстой тухай ярьсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top