АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд холын зайн тусгалтай “ATACMS” пуужингаар Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх зөвшөөрөл олгосон тухай “New York Times” сонин мэдээлжээ.
Цагаан ордны тэргүүн үүрэгт ажлаа өгөхөөс хоёр сарын өмнө ийм шийдвэр гаргалаа. ОХУ-ын Курск мужид Умард Солонгосын цэргүүд ирсэн тухай мэдээлэл авсны дараа Байден ийм алхам хийсэн гэж тус сонины эх сурвалж онцолсон байна. Киев АНУ-ын “ATACMS” баллистик пуужинг Оросын Курск мужид байлдаж байгаа Украины цэргүүдийг хамгаалах, Оросын болон Хойд Солонгосын цэргүүдийн байршилд цохилт өгөхөд ашиглах боломжтой аж.
АНУ-ыг дагаж Франц, Их Британи хоёр улс мөн тэдний алсын зайн тусгалтай пуужингуудыг ашиглан Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх зөвшөөрөл олгосон тухай “Figaro” сонин дамжуулжээ.
Оросын байр суурь
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдсэнээр, Киев дрон болон бусад зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгч байгаа. Харин өрнөдөд үйлдвэрлэсэн алсын зайн тусгалтай зэвсэг ашиглахын тухайд ийм ажиллагааг НАТО-ийн гишүүн орнуудын оролцоотой явуулдаг. Учир нь зөвхөн тэд пуужингийн системийг ажиллагаанд оруулдаг. Өрнөд Украины дайнд шууд оролцох нь дайны мөн чанарыг ихээхэн өөрчилж, АНУ тэргүүтэй НАТО Оростой дайтаж байна гэсэн утгатай. Москвагийн зүгээс аюулын түвшнийг харгалзан үзэж, шийдвэр гаргана гэж Путин мэдэгдсэн байна.
Төрийн Думын олон улсын харилцааны хорооны тэргүүн Леонид Слуцкий Москвагийн зүгээс хатуу хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Жо Байден ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаасаа өмнө “цуст Жо” гэсэн нэр зүүн, түүхэнд орохыг хүсэж байх шиг байна. Хэрэв энэхүү мэдээлэл батлагдвал Вашингтон Украины цэргийн мөргөлдөөнд шууд оролцож эхэлсэн гэсэн үг. Энэ нь Оросын зүгээс хатуу хариу арга хэмжээ авахад хүргэнэ гэжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
асуудал хүндэрлээ одоо яана аа
Түрэмгийлэгчид сөнөх нь баараггүй болж,болох ёстой юм болдгоороо болох нь.
алдах юмгүй ардчилсан нам\n
Хөгшин чөтгөр үхэхдээ үхэр буугаа ашиглахаар шийджээ.мөрөөрөө үхэхгүй олон сая хүн араасаа чирэх нээ
Дэлхийн 3р дайн эхлэхнээ, яана даа
Orosuud odoo shuud Polishid neesen A.E.H.Sistemiig gazartai ni tegshil .Kieviig hair nairgui bombogdoj ezelj av.NATOgiin Puujinguudiig zamd ni ustga .
“Европ хүнгүй болж эзгүүрнэ” гэсэн зөн билэгтнүүдийн таамаглал биелэх бололтой...Оросын цэргийн номлолоор бол одоо Оросууд АНУ -руу пуужин харвах байх...байдал эвгүй болж байна даа....эхний ээлжинд Польшид нээсэн шинэ цэргийн баазад нь цохилт өгнө...