“BUSINESS BOX” VIP СУРГАЛТ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс “Business Box” Vip сургалтыг зохион байгуулж байна.

 Зорилго: Компанийн эздүүд, гүйцэтгэх захирлууд, топ менежерүүдийн Монгол улсын бизнесийн салбарт ажиллахад нэн тэргүүнд шаардагдаж буй онолын мэдлэг, практик мэдээлэл, бизнесийн мэдрэмжийг нэмэгдүүлэх, өөрийгөө нээн хөшжүүлэх чиг замыг тодорхойлох, маркетинг, менежментийн хувьд бусдаас давуу байдал олж авахад нь туслах, зуучлахад “Business Box” сургалтын эрхэм зорилго оршино.

      Суралцагчийн бизнесийн зорилгодоо хүрэх, хянах арга замыг тодорхойлох, бизнесээ онолын чиг баримжаатай удирдах, өөрийгөө мэдэрч хөгжүүлэх, олж авсан мэдлэг мэдээллээ цэгцлэн өөрт ашигтайгаар хэрэглэхэд тусална.

 

Сургалтын онцлогууд:

  • Хичээл бүрийг салбартаа мэргэшсэн, ажлын туршлагатай, өндөр мэдлэгтэй, гадаад дотоодод үнэлэгдсэн, эрдмийн зэрэг цолтой багш боловсон хүчин заана.
  • Лобби уулзалт, сургалтын зориулалаар бүрэн тоноглосон орчин үеийн танхимд хичээллэнэ.
  • Анги дүүргэлт найман хүнтэй байна.
  • Сургалтын явцад ус, ундаа, десертээр үнэгүй үйлчилнэ.
  • Сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгыг хуулбарлах боломжгүй.

 

Суралцагчийн хүрэх үр дүн

  • Та менежмент, маркетингийн шинэ, шинжлэх ухаанч чиг хандлагыг олж авна.
  • Та хамт олноо манлайлж, цаг үеэ мэдэрч, зах зээлийг байлдан дагуулах чадварыг эзэмшинэ.
  • Бие хүний хөгжлийн цоо шинэ, тэс өөр хандлагыг өөртөө мэдэрнэ.

 

Хичээлийн Агуулга

Box-1 Хүнээ танъя:

Хүний нөөцийн менежментийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлага, түүнийг амьдралд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг Монгол улсын болон олон улсын практик жишээн дээр тулгуурлан ярилцана.

Box-2 Мэдэрч үнэл

      Зах зээлийн судалгааны ач холбогдол, мэдрэмж

      Хэрэглэгчийн судалгааны цар хүрээ, арга зүй

      Хэрэглэгчийн судалгааны дүнг ашиглах боломж

Box-3 Олох уу? Үрэх үү?

      Маркетинг төлөвлөлт, Маркетингийн төсөв бүрдүүлэлт, хяналт, зар сурталчилгаа, PR, Монголын хэвлэл мэдээллийн зах зээл.

Box-4 Ганнам Стайл

      Брэндийг шинээр бүтээх, хөгжүүлэх, хамгаалах, нэгтгэх, өргөтгөх, салбарлах, нарийвчлах гэх мэтчилэн онолын мэдлэгийг Монголын бизнесийн орчинтой уялдуулан хүргэнэ. Брэнд бүүк бүтээх зарчмыг тодорхойлно.

Box-5 Тоглоомын дүрэм

      Компани эрхлэн явуулахтай холбоотой хууль, эрх зүйн мэдээлэл, ашигтай гэрээ байгуулах, патент барааны тэмдэгтийг бүртгүүлэх хамгаалах.

Box-6 Хүслээ тулга

      Илтгэх урлагийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагууд, ярилцах болон асуулт тавих, асуултанд хариулах тактик, биеийн хэлэмжийн шинэ хандлагууд, албан бичиг хөтлөлт төлөвлөлт.

Box-7 Тогтвортой хөгжил

      Бизнесийн стратеги төлөвлөлтийн орчин үеийн чиг хандлагууд. Монголын нөхцөлд компанийн хөгжлийг урт удаан хугацаанд хангах боломж.

Box-8 Coaching

      Coach бол нэн шинэ тутам үүссэн шинжлэх ухаан. Та coach-ийг мэдэж авснаар өөрийгөө нээж, зөвхөн өөрт тохирсон харилцааны соёл, гадаад имиж бүрдүүлэлтийг хэвшүүлэх чиг замыг олж авна.

 

Таны амжилтанд бид итгэлтэй байна.

Холбоо барих Утас: 8807-8588, 9907-7179

И:мэйл хаяг mmm_institute@yahoo.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top