ШӨХТГ шатахууны үнийн талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон шударга бус өрсөлдөөнд хяналт тавьж ажиллаж байгаагийн нэг нь шатахууны үнэ билээ. Сүүлийн үед ОХУ-аас шатахуун өндөр үнэтэй ирж байгаа гэсэн тайлбартайгаар үнэ нь нэмэгдэж, зарим аймагт хомсдол үүсээд байгаа гэсэн мэдээлэл тархаад байгаа. Тэгвэл өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нефтийн үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа асуудлыг цэгцлэх болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн хурал ШӨХТГ-ын хурлын зааланд 11 цагаас болно.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top