Эдийн засагт нийт 6.99 их наяд төгрөгийн зээл оржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Банк, хадгаламж зээлийн хоршоодоос олгосон зээл өмнөх сарынхаас 0.2 хувь буюу 11.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин зээл олголт өнгөрсөн оны мөн үеэс 31.3 хувь буюу нэг их наяд 633.5 тэрбум төгрөгөөр өсч, зургаан их наяд 855.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт зээлийн өрийн үлдэгдэл нь 2012 оны хоёрдугаар улирлын байдлаар 139.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт санхүүгийн байгууллагуудаас эдийн засагт оруулсан зээлийн үлдэгдэл зургаан их наяд 994.6 тэрбум төгрөгт хүрэв.

Хувийн хэвшилд олгосон нийт зээл өмнөх сарынхаас 0.2 хувь буюу 6.7 тэрбумаар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 29.7 хувь буюу 856 тэрбумаар өсч гурван их наяд 733.8 тэрбум төгрөг болжээ. Иргэдэд олгосон зээл өмнөх сарынхаас 0.7 хувь буюу 20 тэрбум, өнгөрсөн оны мөн үеэс 32.7 хувь буюу 754.9 тэрбумаар өсч, гурван их наяд 64.7 тэрбум төгрөгт хүрсэн аж.

Нийт зээлийг өмчлөгчөөр нь авч үзвэл 54.5 хувь нь хувийн хэвшил, 44.7 хувь нь иргэд, 0.7 хувь нь улсын байгууллага, 0.2 хувь нь бусад байгууллага авчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 93.6 хувийг хэвийн зээл, 1.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.5 хувийг чанаргүй зээл эзэлсэн байна. Чанаргүй зээл өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 нэгж хувиар буурчээ. 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top