Монгол ”М-3”-т багтав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

BRICS-ийн орнууд гэх эдийн засгийн нэр томъёо бий. "Их найм"-ын орнуудын араас залгах эдийн засгаараа тэргуулэгч Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийг нэгтгэн ийн нэрийддэг. Тэгвэл саяхан "Financial Times" сонин "М-3"-ын орнууд гэх шинэ нэршил бий болгожээ. Байгалийн нөөц баялаг асар ихтэй, эдийн засгийн хөгжлийн хурдаар дэлхийд тэргүүлж буй гурван улс үүнд багтжээ.

Ийм үндэслэлээр Монгол, Мозамбик, Мьянмар гэсэн гурван орныг "М-3" хэмээн нэрийдэхээр боллоо. Дэлхийн банкны тооцоогоор ойрын 10 жилд Мьянмар, Мозамбик улсын эдийн засгийн өсөлт жилд дунджаар 10-12 хувь байх бол Монголынх 15 байна гэж "Financial Times"-T онцолжээ.Мьянмар, Мозамбик улс нь байгалийн хийгээр баялаг юм.

 “Mining and Money” сэтгүүл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top