Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох "Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, ажил олгогч байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн"-ийг Хөдөлмөрийн Төв биржээс санаачлан 2012 оны 12-р сарын 11-ны өдөр зохион байгуулж байна.
Монгол хүн бүр ажилтай, орлоготой, сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн байгууллагын зүгээс ажил олгогч аж ахуйн нэгж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын санал бодлыг сонсож, хамтын ажиллагаагаа зөвлөлдөж байгаа нь энэхүү ажлын давуу тал болж байна.
Аж ахуйн нэгж байгууллагуудыг аль болох өргөнөөр урьж оролцуулж буй энэхүү зөвлөгөөнд 50 гаруй ажил олгогч компани, ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбоо болон хөдөлмөрийн хувийн биржүүдийн төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөнд оролцогчдод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, зохицуулалтын хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажил, цаашид хийхээр төлөвлөсөн ажил, мөн төрөөс ажил олгогч нарт үзүүлж буй хөнгөлөлт, урамшууллын талаар мэдээлэхийн зэрэгцээ Хөдөлмөрийн төв биржийн шинэчлэгдсэн бүтэц зохион байгуулалт, бүртэл, зуучлалын мэдээлэлийн нэгдсэн сангийн үйлчилгээ, программын шинэчлэл, электрон бирж ашиглан хөдөлмөрт зуучлах шинэ арга зам зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг явагдахын зэрэгцээ ажил олгогчдод тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх аргыг хамтран тодорхойлох нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхэд томоохон ач холбогдол өгнө хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Зөвлөгөөнд оролцох зочид, төлөөлөгчид
УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав
Хөдөлмөрийн төв биржийн дарга Ц.Энхтуяа
Хөдөлмөрийн Яамны ХЭБХЗА-ны дарга Ц.Амартөгс
Хөдөлмөрийн төв биржийн дэд дарга Д. Баттогтох
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Бодлого, Ерөнхий зохицуулалтын газрын
дарга Ц. Эрдэнэбаатар
Олон улсын хөдөлмөрийн байгуулгын мэргэжилтэн П.Болормаа
Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Д.Нямхүү
Монголын томоохон аж ахуйн нэгж 50 байгууллага
Зохион байгуулагдах газар, хугацаа
Улаанбаатар хот, Blue Sky Tower-ын 3-р давхарт байрлах "Topaz" хурлын танхимд 2012 оны 12-р сарын 11-ны өдөр 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 0 )