Манай улс 2006 оноос хойш нар салхины нөөцийн туршилт судалгаа хийж байгаа билээ. Тэгвэл одоо өөрийн хөрөнгөөр 100 МВт хүртэлх хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төлөвлөгөөг засгаас гаргаад байна. Тиймээс Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн захирал Я.Пүрэвжав болон ХБНГУ-ын “MUP INTERNATIONAL GMBH & CO.KG” компанийн захирал Konstantin Strasser нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Хоёр талын хэлэлцээрээр эхний ээлжинд Дөргөн, Тайшир, Даланзадгад-д тус бүр 30 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барихаар санамж бичигт тусгаад байгаа юм.
Тодруулахад, “MUP INTERNATIONAL GMBH & CO.KG” компани нь ХБНГУ-д төдийгүй Европын хэд хэдэн орнуудад бага чадлын нарны цахилгаан станц байгуулж байсан арвин туршлагатай компани аж.
Сэтгэгдэл ( 0 )