Өчигдөр Засгийн газар ээлжит бус хурлаараа дараах асуудлыг шийдсэн байна. Гадаадын зах зээлд Засгийн газрын үнэт цаасыг худалдан борлуулснаас төвлөрүүлсэн 1,5 тэрбум долларын эх үүсвэрийг санхүүгийн оновчтой механизмаар дамжуулан удирдаж, макро-эдийн засгийн эерэг нөлөөллийг баталгаажуулах үүднээс Монголбанктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулан ажиллах эрхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт олголоо.
Энэхүү гэрээг байгуулснаар Засгийн газрын хөрөнгийн удирдлага, зарцуулалтыг төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилт, Мөнгөний бодлогын үндсэн зорилтуудтай уялдуулан нийцүүлэх боломж бүрдэж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )