Чингис бондын 1,5 тэрбум долларыг зүгээр “хэвтүүлэхгүй”

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

 

Монголын Засгийн газар олон улсын зах зээлд Чингис бондоо  арилжаалж 1,5 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө босгосон. Харин энэ мөнгө нь Монголбанкны дансанд байгаа гэж буй. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ мөнгөтэй холбоотой чухал шийдвэр гарлаа. Тодруулбал, 1,5 тэрбум долларын эх үүсвэрийг санхүүгийн оновчтой механизмаар дамжуулан удирдаж, макро-эдийн засгийн эерэг нөлөөллийг баталгаажуулах үүднээс Монголбанктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулан ажиллах эрхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт олголоо.

Ийм гэрээг байгуулснаар Засгийн газрын хөрөнгийн удирдлага, зарцуулалтыг төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилт, Мөнгөний бодлогын үндсэн зорилтуудтай уялдуулан нийцүүлэх боломж бүрдэнэ гэж эрхмүүд мэдэгдэж байгаа юм.

Ер нь бол энгийн үгээр хэлбэл энэ мөнгийг дансанд зүгээр хэвтүүлээд байхгүй, эргэлтэд оруулж амьтай байлгана гэсэн үг юм. Жилд 70 гаруй сая ам.долларын хүүг төлөх манай тухайд энэ нь зөв шийдвэр гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top