Шатахууны үнийг давраахгүйн тулд 7 компанид зээл олголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

 

 

Инфляцийн өсөлтөд голлох нөлөөллийг үзүүлдэг шатахууны үнийг барихын тулд 83.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Тодруулбал, Монголбанк,  Уул уурхайн яамтай хамтран жижиглэнгийн нефтийн бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар санхүүжүүлэхийн зэрэгцээ хил дээрх өртгийн ханшаас хамаарах нөлөөллийг бууруулж, жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор SIFS дэд хөтөлбөрийг  хэрэгжүүлж байгаа билээ. Тэрчлэн тус хөтөлбөрийн хүрээнд  7 компанид  83.5 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна.

Хамгийн сүүлд буюу өчигдөр гэхэд ХАС банкаар дамжуулан “Рысжан” ХХК, “Монсуль” ХХК-д жилийн 3.8%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт  шилжүүлжээ.

Мөн хөтөлбөрт заасны дагуу Монголбанк нь ХАС банкаар дамжуулан “Рысжан” ХХК, “Монсуль” ХХК-тай нийт 1.3 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг 2 сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэж, ханшийн эрсдлийг нь бууруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top