Арилжааны банкууд 61.1 сая ам.доллар худалдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

 

Монголбанкнаас өгч буй мэдээллээр өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 61.1 сая ам.доллар, 8 сая юань тус тус худалдах, 10 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Төв банк  1398 төгрөгийн хаалтын ханшаар.

Тодотгон өгүүлэхэд , Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.

Хажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top