Сангийн яам нь Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хүүхдийн мөнгө олгоход зориулан Хүний хөгжил сангаас нийт 19.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанкинд шилжүүлжээ. Ингэснээр арилжааны банкууд дахь хүүхэд бүрийн дансанд арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгө бүрэн шилжих боломж бүрдлээ.
Хүний хөгжил сангаас 2012 оны 12 дугаар сарын байдлаар 894.2 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Засгийн газраас баталсан журамд “Хүүхдийн мөнгийг иргэний хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүр олгоно” гэж заасан тул өмнөх саруудад хүсэлтээ гаргасан боловч арилжааны банкуудад давхар данс нээлгэсэн зэрэг шалтгааны улмаас 10, 11 дүгээр сарын мөнгөө авч чадаагүй нийт 76.5 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг 12 дугаар сард нөхөж олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )