МИАТ нөхөн төлбөр төлнө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс МИАТ-ийн удирдлагуудтай уулзсан байна. Тэрбээр төлөвлөгдсөн нислэг хойшилсон нөхцөлд зорчигчдод нөхөн төлбөр олгож байхаар тохиролцжээ. Үүний дагуу өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Бээжин-Сөүл чиглэлд нисэх байсан ч онгоцны нислэг хойшилсноос үүдэн товлосон цагтаа нисч чадаагүй зорчигчид нөхөн төлбөр өгөхөөр болсон байна. Хэрэв зорчигч 1500 км ба түүнээс доош зайд зорчих ёстой байсан бол 100 ам.доллар, 1500-3500 км бол 150 ам.доллар, 3500 км-ээс дээш бол 200 ам.долларын нөхөн төлбөр авах аж.

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top