“Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох заавар”-ыг батлав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

 

Санхүүгийн Зохицуулах Хороо хуралдаж үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн талаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үнэт цаасны талаар:

Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгов.

“Шад трейд” ХК-ийн оноосон нэрийг “Хот девелопмент” ХК болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.

“Тэнгэр капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Г.Амартүвшинг, “Баянзүрх инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Ким Нэ Хваныг томилохыг тус тус зөвшөөрөв.

Суурь секьюритиес” ХХК, “Ди Си Эф Си” ХХК, “Аргай бэст” ХХК-иудын брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

 

 Даатгалын талаар:

 

“Жолоочийн даатгалын мэдээллийн сангийн журам”-ыг батлав.

“Жолоочийн даатгалын сангийн шуурхай албаны ажиллах журам”-ыг шинэчлэн батлав.

“Жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”, “Ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Ердийн даатгал, давхар даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-уудад тус тус нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулав.

 “Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох заавар”-ыг батлав.

“Даатгалын салбарын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлав.

    “Хасбанк” ХХК, “Эрсдэлийн шийдэл” ХХК-иудад даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгов.

    “Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК, “Мандал женерал даатгал” ХХК, “Моннис даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, “Ганзам даатгал” ХХК, “Монре даатгал” ХХК, “Соёмбо даатгал” ХХК-иудад дүрмийн сан /хувь нийлүүлсэн хөрөнгө/-ийн хэмжээндээ өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрөв.

 

Бичил санхүүгийн талаар:

 “Дэвжихфинанс” ХХК, “Голденнью финанс” ХХК-иудад банк бус санхүүгийн зээл, хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгов.

    “Транс инвест” ХЗХ, “Песо”ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.

    “Мэлсэн” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

 

 ЭҮССШБҮ-ний талаар:

 

 “Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлав.

    “Даатгалын компанийн  санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”, “Даатгалын компанид мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн заавар”–уудыг батлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top