Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 24 сая ам.доллар, 66 сая юань тус тус худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 12 сая ам.доллар, 33 сая юань худалдсан байна. Тодотгоход, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )