Монгол Улс түрээсийн онгоцоор олон улсын нислэг үйлдэж ирсэн байдалд цэг тавьж, МИАТ ХК БОИНГ компаниас гурван онгоц худалдан авахаар тохиролцоод байна. Зам тээврийн яам иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд ийм алхмыг хийж буй юм.
Тэрчлэн 2013 оноос эхлэн БОИНГ 767-300ER нь дунд оврын шинэ онгоц нислэг үйлдэх болсонд иргэний агаарын салбарынхан Зам, тээврийн сайдын хүчин чармайлттай холбон үзэж байгаа аж. Ямартаа л Монгол Улс өөрийн нисэх онгоцтой болсноор үндэсний агаарын хөлгийн парк шинэчлэлтэд зоримог алхам болсныг иргэний агаарын салбарын удирдлагууд онцолж А.Гансүх сайдад шинээр худалдан авах онгоцны загварыг бэлэглэсэн байх юм.
Сэтгэгдэл ( 0 )