“Оюутолгой”-н удирдлага хариу өгөөгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

 

Таван толгойн ордод цахилгаан станц барих ажлыг хурдасгах  шаардлагатай байгааг Уул уурхайн яамны нөхдүүд хүлээн зөвшөөрч байгаа юм. Тиймээс ч  Оюутолгой ХХК-ийн удирдлагад Тавантолгойд хамтарч цахилгаан станц барьвал ямар вэ гэсэн саналыг тус яамнаас тавиад байгаа аж. Харин одоогоор хариу аваагүй байгаа юм байна.

Оюу толгой ХХК-ийн тухайд 600 мвт-ийн хүчин чадалтай цахилгаан станц барих ТЭЗҮ-г бэлэн болгосон. Гэрээнд ордыг ашиглаж эхэлснээс 4 жилийн дотор цахилгаан станц барьж ашиглалтанд оруулах гэж заасан байгаа. Манай нөхдүүдийн үзэж буйгаар Оюутолгой ХХК нүүрс зөөж байхаар Таван толгой дээр хамтарч цахилгаан станц бариад өндөр хүчдэлийн шугам татаж цахилгаанаар хангах нь илүү зохистой байгаа юм. Мөн Таван толгойн хувьд коксжих нүүрсээ экспортолж, эрчим хүчний нүүрс нь тэр хэвээрээ үлдэхээр байгаа. Тиймээс дээрх саналыг тавьжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top