Махны үнийг тогтворжуулах санхүүжилтийг олгож дуусчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

 

Засгийн газар,  Монголбанк хамтран “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Тэгвэл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын мэдээллийг хүргэе.

Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэх санхүүжилтийг Монголбанкнаас бүрэн олгож дуусчээ.  Ингэснээр ҮХААЯ-аас сонгогдсон махны нөөцийн менежерүүд 1 жилийн хугацаатай санхүүжилтийн эх үүсвэрийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж байгаа  аж.

Харин “Гурилын нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хувьд: ҮХААЯ-аас гурилын үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж, холбогдох гэрээг байгуулжээ. Монголбанк эхний ээлжинд хүсэлтээ ирүүлээд байгаа Хаан болон Худалдаа Хөгжлийн банкуудтай гэрээ байгуулж, Улаанбаатар гурил ХХК-д дээрх банкуудаар дамжуулан 1 жилийн хугацаатай нийт 24.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг өнгөрөгч сарын 28-ны өдөр нээгээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top