Стандартчилал Хэмжилзүйн Газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын албаны дэргэд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл ажилладаг. Тус зөвлөлийн хуралдаанаар дараах аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаандаа “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001”, “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000”-г нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээ мөн бүтээгдэхүүндээ “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийн гэрчилгээг тус тус олгожээ.
Үүнд:
1. Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010/ олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Солонго хараа” ХХК-ийн Солонго нүдний эмнэлэгт 2012 оны 12-р сарын 28-ны өдрөөс эхлэн гурван жилээр олгов.
2. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог ISO 22000:2005 /MNS ISO/IEC 22000:2007/ олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь “Спирт бал бурам” ХХК-ний Улаанбаатар дах салбар үйлдвэрт 2012 оны 12-р сарын 28-ны өдрөөс эхлэн гурван жилээр сунгав.
3. Булган аймгийн Сэлэнгэ сумын “Сайхан харзтай” ХХК-ийн тариалж, боловсруулан, үйлдвэрлэдэг “Ингэтийн шим бог будаа” нэрийн бог тарианы болсон будаа /чангаамал/ бүтээгдэхүүнд Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийн гэрчилгээг 2013 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилээр олгов.
4. “Спирт бал бурам” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн үйлдвэрт үйлдвэрлэдэг “Онцгой” ангиллын хүнсний спирт, “Хараа” нэрийн цагаан архи, “Зөөлөн хараа” нэрийн өвөрмөц архи, УБ дах салбар үйлдвэрт үйлдвэрлэдэг өвөрмөц архи “Гранд хаан”, “Сүүн чингис”, “Хубилай” нэрийн бүтээгдэхүүнд Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийн гэрчилгээг 2013 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилээр тус тус олгов.
Үндэсний тохирлын тэмдэг, Удирдлагын тогтолцооны гэрчилгээ олгосноор хэрэглэгчдийн тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийх, хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчдийг хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )