"Жем интернэшнл" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай дүгнэлтийг ШӨХТГ-аас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад хүргүүлсэн байна. Тус компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болсон шалтгаан нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэх асуудал. Тодруулбал, 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр "ТВ7" телевизээр гарсан "Үлгэрийн хайр" нэртэй уран сайхны киноны дундуур "Алтан буудай", "Тэргүүн", "Gold chinggis", "Platinum chingiss" архины сурталчилгааг гаргасан байна. Тиймээс “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 16.1.2, Зар сурталчилгааны тухай хуулийн 24.3.4 дэх заалтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх дүгнэлт үйлдсэн аж.
Сэтгэгдэл ( 0 )