Махны үнэ уруудахгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

 

Махны дундаж үнийг энэ сарын 2-ны өдрийн байдлаар өмнөх сарынхтай харьцуулж үзэхэд үхрийн махны үнэ 1.2-3.1 хувь, хонины ястай махны үнэ 5.9 хувь, адууны махны үнэ 0.2 хувь, ямааны махны үнэ 3.7 хувиар өсчээ. Харин долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-1.5 хувь, хонины ястай махны үнэ 3.7 хувь, ямааны махны үнэ 1.7 хувь, адууны махны үнэ 0.3 хувиар өссөн байна. 2-ны өдөр 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6614 төгрөг, хонины цул мах 6800 төгрөг, үхрийн /ястай/ мах 7389 төгрөг, үхрийн цул мах 8344 төгрөг, ямааны мах 4880 төгрөг, адууны мах 5533 төгрөгийн үнэтэй байлаа.

Уг нь Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэх санхүүжилтийг Монголбанкнаас бүрэн олгож дуусаад байгаа. Улмаар  ҮХААЯ-аас сонгогдсон махны нөөцийн менежерүүд 1 жилийн хугацаатай санхүүжилтийн эх үүсвэрийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж байгаа  талаар албаны эрхмүүд мэдээлж байгаа. Гэсэн ч махны үнэ уруудаагүй. Эсрэгээрээ өсч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top