Махны үнэ буурахгүй байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл иргэдийн гол хэрэглэдэг хүнс болох гурилын үнийг энэ сарын 2-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.9 хувиар өсч, задгай 1-р зэргийн гурилын үнэ тогтвортой байна. Харин өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын ханш нь тогтвортой байгаа юм.
Тодотгоход, “Гурилын нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд ҮХААЯ-аас гурилын үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж, холбогдох гэрээг байгуулаад байгаа. Монголбанк эхний ээлжинд хүсэлтээ ирүүлээд байгаа Хаан болон Худалдаа Хөгжлийн банкуудтай гэрээ байгуулж, Улаанбаатар гурил ХХК-д дээрх банкуудаар дамжуулан 1 жилийн хугацаатай нийт 24.0 тэрбум төгрөгийн зээлийг олгож эхлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )