Төв банк 55 сая юань худалдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

 

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 64.7 сая ам.доллар, 110 сая юань тус тус худалдан авах, 4 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк арилжаанд оролцож, 24 сая ам.доллар, 55 сая юань худалдсан байна.

Тодотгоход, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл. Төв банкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top