Нөөцийн махыг дөрөвдүгээр сард худалдаанд гаргана

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Махны хомсдлыг багасгах, үнийг тогтвортой барих үүднээс жил бүр нөөцийн мах бэлтгэдэг болоод буй. Өнгөрсөн жил манай улс 12 мянган тонн мах нөөцөлж байсан бол энэ жил 14 мянган тонн мах нөөцлөхөөр болсон билээ. Мах нөөцлөх ажил ирэх хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гаргах юм байна. Махны үнэ хамгийн их “савладаг” үе нь дөрөвдүгээр сар учраас ийнхүү төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top