“Тогтворжуулалтын сангаас нэг ч төгрөг гаргаагүй”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

 Манай улс эдийн засгийн цикл болон эрдэс, түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс шалтгаалсан төсвийн орлогын хэлбэлзлийг бууруулах, тогтворжуулах зорилгоор арван онд Төсвийн Тогтворжуулалтын санг байгуулсан. Тэгвэл тус сан байгуулагдсанаас хойш 2012 оны 8 сарын байдлаар 266.5 тэрбум буюу 197.0 орчим сая ам.доллар төвлөрчээ. Харин  2014-2018 онд төвлөрөх мөнгөний төсөөллийг дараах хүснэгтэд харууллаа.

 Тогтворжуулалтын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл /тэрбум төгрөг/

Сангийн үзүүлэлт

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018



1

Төлөвлөсөн

219.0

101.3

169.7

254.8

271.3

169.18

220.2

194.69


2

Гүйцэтгэл

241.0

101.3

169.7

254.8

271.3

169.18

220.2

194.69


3

Үлдэгдэл

241.0

342.3

512.0

766.8

1,038.1

1,207.3

1,427.5

1,622.19


4

ДНБ-д эзлэх хувь

2.2%

2.1%

2.9%

3.4%

3.9%

3.7%

3.7%

3.5%


5

Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлага

 

5%

5%



ДНБ оны үнээр

10,829.7

16,133.5

17,648.6

22,343.1

26,912.3

32,294.8

38,753.7

46,504.5


 2014-2015 оны төлөвлөгөөг 2013-2015 оны ТХМ-ийн төсөөлөлд, 2016 оны төлөвлөгөөг Оюутолгой төслийн ТЭЗҮ-д, 2017-2018 оны төсөөллийг сүүлийн 2 жилийн дунджаар тооцжээ.

Ер нь тус сангийн орлого бүрдэлтийг аваад үзэхэд  

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос[1] давсан төсвийн орлого

-Тэнцвэржүүлсэн төсвийн ашиг;

-Сангийн санхүүгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлого;

-Засгийн газрын нөөц сан болон эрсдэлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгөөс бүрдэхээр хуульчилсан.

Зарцуулалтын тухайд:  

-Тухайн жилийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө, төсвийн орлогын гүйцэтгэлийн зөрүү;

+ДНБ-ий өсөлт 0 эсвэл хасах хувьтай гарах

+Гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий таван хувь ба түүнээс дээш хэмжээнд хүрэхээр бол тухай сангаас зарцуулалт хийгдэхээр мөн заасан.

Гэхдээ одоогийн байдлаар хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй учраас сангаас ямар нэг зарцуулалт хийгдээгүй байгаа аж. Тэгэхээр өнөөдрийг хүртэлх хугацаанд тус сангаас нэг ч төгрөг гаргаагүй гэж ойлгогдож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top