Өмч хувьчлалын орлого дутжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

Төрийн өмчийн хороо арванхоёр онд улсын төсөвт өмч хувьчлалын орлогоор 1,5 тэрбум төгрөг, Ногдол ашгийн орлогоор 10,5 тэрбум төгрөг, түрээсийн орлогоор 400,0 сая төгрөг, нийт 12,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан.

Тэгвэл төвлөрүүлсэн байдлыг нь авч үзвэл өмч хувьчлалын орлогоор 1,2 тэрбум төгрөг, ногдол ашгаар 12 тэрбум төгрөг, түрээсээр 565,2 сая төгрөгийн орлогыг тус тус төвлөрүүлжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашиг болох 110 тэрбум төгрөгийг Хүний хөгжлийн санд 100% төвлөрүүлжээ.

Тэгэхээр өмч хувьчлалын орлогоос төвлөрүүлэхээр тооцсон мөнгөний хэмжээ дутаж, ногдол ашгаар төвлөрүүлэх орлого, түрээсийн орлого тус тус  нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top