Өнөөдөр Монголбанкны албан ханшаар 1 ам.доллар 1,394.71 төгрөгтэй тэнцүү байна. Гадада валютын дуудлага худалдаанаас харахад арилжааны банкууд 64.7 сая ам.доллар, худалдан авах, 4 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн байсан. Харин төв банк 24 сая ам.доллар худалдсан байсан. Тэгэхээр банкуудын тухайд ам.долларын эрэлт илүү байгаа нь харагдаж байна. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл. Тэр утгаараа эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг зохист түвшинд хадгалах чухал үүрэгтэй юм. Тэрчлэн арванхоёр оны хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг олигтойхон чангарч чадсангүй.
Ямар ч байсан арваннэгэн оны тухайд манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ханшийн эрсдлээс хамгаалж гадаадын банкин дахь харилцах, хадгаламждаа бэлэн мөнгө байршуулсан нь гадаад валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг бууруулснаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш эрчимтэй суларсан үзүүлэлт бий.
Харин 2012 онд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ногдол ашгийн орлогын бэлэн валютын гадагшлах урсгал нэмэгдэх төлөвтэй байсан зэрэг нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2011 онтой харьцуулахад 6 гаруй хувиар сулрах төсөөллийг дагуулж байсан нь бодит нөхцөл байдал дээр харагдлаа. Монгол төгрөг, ам.долларын эсрэг сүр хүчээ үзүүлж чадахгүй л байна.
Сэтгэгдэл ( 0 )