Төрийн өмчийн хороо энэ долоо хоногт байгууллага, иргэдээс ирүүлсэн албан бичгүүдийн хариуг хугацаанд нь судлан, шийдвэрлэх ажлыг хийж буй аж.
Мөн “Мон-Атом” ХХК, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Монгол-Ус” ТӨҮГ-ын 2012 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн биелэлт, 2013 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн төслийг тус хорооны урьдчилан хамгаалах комиссоор хэлэлцүүлэхээр бэлэн болгожээ.
БХЯ-ны харъяа Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Баруунхараа” зангилгааны цэргийн холбооны ангийн барилга, байгууламжийн дуудлага худалдааг зохион байгуулан 29 748 000 төгрөгийн орлого олж, дуудлагын худалдааны тайлан, дуудлага худалдаанд ялагчид өмчлөгчийн эрх олгох асуудлыг боловсруулан хорооны хуралдаанаар хэлэцүүлэхээр бэлтгэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )