Орон сууцны болон түрээсийн үнийг тогтвортой байлгах гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Монголбанк Барилга хот, байгуулалтын яамтай хамтран “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг боловсруулан баталлаа. Тус үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Энэхүү дэд хөтөлбөрт “Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах” болон “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрүүд багтаж байгаа юм.

Дэд хөтөлбөр нь орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн уялдааг хангах замаар орон сууцны үнэ болон орон сууцны түрээсийн үнийг тогтвортой байлгах, иргэдийн эрүүл, аюулгүй орчин дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой аж. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, Орон сууцны үнэ тогтворжих, дундаж давхаргын орон сууцны хүртээмж нэмэгдэх, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнэ тогтворжиж, зардлын шалтгаантай инфляцийн дарамт буурах суурь нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой гэж эрхмүүд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top