Нэг долоо хоногийн хугацаатай Төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Тэгвэл өчигдөр Монголбанк 1 долоо хоногтой 438.9 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 13.25 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 438.9 тэрбум төгрөг болж байна.
Тодотгоход, энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )