Ирэх 2 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд АНУ-д Нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн чуулга уулзалт, үзэсгэлэн болох аж. Тус бага хурал нь олон хэсгээс бүрдэх бөгөөд аж үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийн үзэл бодол, нарны эрчим хүчний хэтийн төлөвлөгөөг зонхилон ярилцахаараа онцлог болж байгаа юм. Нийтдээ 22 орны 550 гаруй оролцогчид 3 өдрийн турш туршлага солилцон өргөн хүрээнд хамтран ажиллах юм байна.
Тэрчлэн мэдээлэл солилцоо, хэлхээ холбоо тогтоох, шинэ бизнесийн санаа олох зэрэг бололцоо олгосон чухал талбар болох гэнэ.
Тодотгоход, Хойд Америкийн орнуудаас хамгийн эрчимтэй хөгжиж буй Калифорниа мужид нарны эрчим хүчний томоохон зах зээл бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )