Ам.долларыг 1396-1398 төгрөгийн ханшаар авах хүсэлт ирүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1396-1398 төгрөгийн ханшаар 84.20 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 43 сая ам долларыг 1397.10 төгрөгийн хаалтын ханшаар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 108 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк саналыг 224 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлсэн байна.

Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top