Хувь хүний орлогын албан татварын тайлангийн маягт нөхөх тухай зарим тодруулгыг хүргэе. Тус тайланг хөнгөлөлт чөлөөлөлтийн материалын хамт 2012 оны 2 дугаар сарын 15-ныг дуустал хүлээн авах аж.
- Хуулийн 24.1 заасан хөнгөлөгдөх татвар (84.0 мян.төг) нь зөвхөн цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох татвараас хасагдана.
-70 мөрийн дүн нь 0-ээс бага бол 72 мөрний 84.0 мянган төгрөг хасагдахгүй
-70 мөрийн дүн нь 84,0 мянгаас бага буюу 0-ээс их бол гүйцэтгэлээр хасагдана. (жишээ нь: 60.0<84.0 хасагдах татвар 60.0 болно.)
-70 мөрийн дүн нь 84.0 мянгаас их бол 72 мөрний хөнгөлөлтийг хасч тооцно
- 66-67 мөр ЗГ тогтоолоор жагсаалт батлагдаагүй тул чөлөөлөлт эдлүүлэхгүй.
- Иймд Маягтын 1 дүгээр мөрөнд 63-68 мөрийн дүнг нэмэхгүй. (ХХОАТТХууль 16.3)
- 66 мөр: Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого (ХХОАТТХууль 16.1.14)
- 67 мөр: Албан татвар төлөгчийн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, стандартад нийцсэн нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан нь баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого (ХХОАТТХууль 16.1.15)
Иргэд хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой аливаа асуудлаар өөрийн оршин суугаа аймаг нийслэл, дүүргийн Татварын албанд хандаж тодруулах боломжтой аж. Ингээд албадын нэр, холбогдох утасны дугааруудыг хүргэе.
Албадын нэр холбогдох утас:
1. Баянгол 254433, 254426
2. Баянзүрх 461913, 460944
3. Чингэлтэй 324959, 312728
4. Сүхбаатар 70112092, 324840
5. Сонгинохайрхан 70176471, 633223
6. Хан-Уул 70130047, 50046031
7. Багануур 70213345, 70213343
8. Налайх 70232383, 70232793
9. Багахангай 0222-44923, 0222+44924
10. Архангай 70332262, 70332268
11. Баян-Өлгий 70423323, 93139546
12. Баянхонгор 70442995, 70442249
13. Булган 70343396, 70342516
14. Говь-Алтай 70484094, 70484562
15. Говьсүмбэр 93139663, 70543112
16. Дархан-Уул 70375002, 70377388
17. Дорноговь 70523006, 70523976
18. Дорнод 50582195, 70582195
19. Дундговь 70592462, 93143882
20. Завхан 70463744, 70462324
21. Орхон 70352805, 70350355
22. Өвөрхангай 70322651, 70322615
23. Өмнөговь 70533641, 70533123
24. Сүхбаатар 70518191, 99786807
25. Сэлэнгэ 70366888, 70362061
26. Төв 70273826, 70272370
27. Увс 70452233, 70454787
28. Ховд 70435122, 93224077
29. Хөвсгөл 23813, 22632
30. Хэнтий 70562268, 70563692
Сэтгэгдэл ( 0 )