Жижиг дунд үйлдвэрлэгчид “нэгдэх” боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2 сар тутамд зохион байгуулдаг  ээлжит сургалтууд эхэлжээ. Энэ удаагийн сургалтанд 2 ангид 54 үйлдвэрлэгч хамрагдаж, “Бизнесээ хэрхэн үр дүнтэй болгож, амжилттай үргэлжлүүлэх  вэ”, “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь”,  “Бизнесийн сүлжээнд холбогдохын ач холбогдол”-ын талаар номын дуу сонсож байна.  Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн  сургалт 4 модуль хичээлээс бүрддэг бөгөөд үйлдвэрлэл эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зах зээлд хэрхэн бизнесээ амжилттай удирдан явуулахад туслах үүднээс төслийг өөрийн бизнес санаанд тулгуурлан бичүүлэх зорилготой юм. 

Үйлдвэрлэгчдэд богино ч гэсэн сургалтын  хугацаанд үр дүнтэй мэдлэг олж авахаас гадна бизнесийн түнш болон ижил төрлийн бизнес эрхэлдэг хамтрагчаа олж авдаг байна. Ингэснээр  жижиг дунд үйлдвэрлэлд Кластерийн системийг нэвтрүүлэх боломжтой гэж тус төвийнхөн үзэж байна. Кластерийн систем гэдэг нь  хүмүүс, хөрөнгө, техникийн боломжуудыг төвлөрүүлээд нэгдсэн үйл ажиллагаа руу хандуулдаг систем юм гэж Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top