Хөгжлийн банкаа саасаар..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 13

Эрчим хүчний үйлдвэрүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан алдагдлаа бууруулж зардлаа хянахаар төлөвлөж салбарын дэд сайдаар эхлуулсан ажлын хэсэг байгуулаад байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл Засгийн газраас   “Багануур” ХК-ийн үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах, төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад 2012-2013 онд өвлийн их ачааллын нүүрсний нөөц бүрдүүлэх шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 18 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргаж өгөхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад даалгажээ. Тэгэхээр эрчим хүчний үйлдвэрүүд төрөөс нэхэхгүй дотооддоо зохицуулах гэсээр байтал нь асуудал бүр хүндэрчих гээд байгаа учир томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлнэ гэгддэг Хөгжлийн банкаа ийм маягаар сааж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top