Махны дундаж үнийг энэ сарын 9-ний өдрийн байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад дараах өөрчлөлт харагдаж байна. Хонины ястай махны үнэ 9.5 хувь, адууны махны үнэ 1.7 хувь, ямааны махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 1.9-2.1 хувь, хонины ястай махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 2.0 хувь, адууны махны үнэ 1.5 хувиар өсчээ.
9-ний өдөр 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6843 төгрөг, хонины цул мах 7000 төгрөг, үхрийн /ястай/ мах 7533 төгрөг, үхрийн цул мах 8522 төгрөг, ямааны мах 4980 төгрөг, адууны мах 5617 төгрөгийн үнэтэй байлаа.
Сэтгэгдэл ( 0 )