Инфляци 14 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Хэрэглээний үнийн улсын индексээр тооцсон инфляцийн хэмжээ өнгөрөгч 12 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.0 хувийн өсөлттэй гарчээ.Инфляцийн жилийн дундаж түвшин 14.3 хувь байв. Ерөнхий индекс  12 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувиар өсөхөд  хүнсний бараа, ундаа, усны бүлгийн  үнэ дүнгээрээ 1.7 хувь, тээврийн бүлгийнх 1.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.     

Хэрэглээний үнийн улсын индекс гэдэг үзүүлэлтийг энд тодотгоход, тухайн эдийн засгийн дундаж хэрэглэгчийн худалдан авсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top