Таван төрлийн санд 750.4 тэрбум төгрөг хуримтлуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн арванхоёр оны жилийн эцсийн мэдээгээр 5 төрлийн санд 685.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулахаас 750.4 тэрбум төгрөг нийгмийн даатгалын санд оруулж  орлогын төлөвлөгөөг 109.5 хувиар биелүүлжээ. Төв, орон нутгийн нийгмийн даатгалын санд сарын хуваарийн дагуу санхүүжилтийг олгож, иргэдэд даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээг цаг хугацаанд үзүүлж нийгмийн даатгалын сангаас 899.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Нийгмийн даатгалын төвлөрсөн сангаас хийсэн урсгал болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг тооцвол 18110.3 сая төгрөгийг татан төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагад 16362.8 сая төгрөгийн урсгал, 1781.6 сая төгрөгийн хөрөнгийн санхүүжилтийг олгожээ. 2012 оны жилийн эцсийн мэдээгээр улсын хэмжээнд нийгмийн даатгалын ажил үүргийг гүйцэтгэхэд 1409 хүн ажиллаж, 20799.5 сая төгрөгийг батлагдсан төсвөөс 18411.5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж,  2388.0 сая төгрөг хэмнэжээ. Харин нийгмийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу төв, орон нутгийн нийгмийн даатгалын сангийн зарлагаас давсан орлогыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 3 удаагийн тушаалаар 132.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн мэдээ байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top