Зэс, алт, цайрын баяжмал нэмэгдсээр

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

 

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн хэмжээ арванхоёр онд 2206.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 147.8 тэрбум төгрөг  буюу 7.2 хувиар өсчээ.  Ингэж өсөхөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, алт, цайрын баяжмал, төмрийн хүдэр, хайлуур жоншны баяжмал, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-42.6 хувь, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл цувимал, сүлжмэл эдлэл,  архи, нарийн боов, талх,  хивс, гурил, цэвэр ус, малын тэжээл, цахилгааны утас, металл бэлдэц, шар айраг, шингэн сүү, зүсмэл материал, бетон зуурмаг, шавардлагын зуурмаг, шахмал түлш, бетон дэр зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8 хувиас 3.9 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

 Мөн онд барилга угсралт, их засварын ажил 811.3 тэрбум төгрөг болж, 748.1 тэрбум төгрөг буюу 92.2 хувь нь дотоодын, 63.2 тэрбум төгрөг буюу 7.8 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногджээ.

  Барилга угсралт, их засварын ажил өмнөх оныхоос 8.9 хувиар өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажил 13.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top