Санхүүгийн зэх зээлийн эрсдэлийн талаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зэх зээлийн эрсдэлийн удирдлага 2013” онол, арга зүйн семинарыг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгуулагдаж байгаа тус семинарын хүрээнд Хорооны зохицуулалтын хүрээний байгууллагуудад нэвтрүүлэх, сайжруулах шаардлагатай байгаа эрсдэлийн удирдлагын тогтолцоо, санхүүгийн эрсдэлийн шинжилгээ, үнэлгээний арга, аргачлалыг хэрэглэх, хууль, эрх зүйн орчинг сайжруулах зэрэг өргөн хүрээг хамарсан асуудлуудаар өндөр зэрэглэлийн 20 гаруй эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, олон улсын экспертүүд лекц унших аж.

Тус семинар нь Санхүүгийн зах зээл нэгдсэн хуралдаан, Хөрөнгийн зах зээл, Үнэт цаасны зах зээл, Даатгалын зах зээл, Бичил санхүүгийн зэх зээл гэсэн салбар хуралдаануудтай юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top